Нийтлэлийн бодлого
Юу хэвлэгдэх вэ
- Монголын бахархал, түүх соёл, монгол ухаан
- Гадаад хэл, хэл сурах хялбар аргууд
- IQ, сэтгэлгээ, оюун ухааны чадамж
- Саруул ухаанд эрүүл бие, эрүүл амьдрах арга ухаан
- Илтгэх урлаг, өөрийгөө илэрхийлэхүй
- Соёл урлаг, яруу найраг, уран зураг
- Шинэ санаа, оюутан залуусын үзэл бодол
- Афоризм, сургаал, үзэл онол, филисофи, сэтгэлзүй
- Өөрөө өөрийгөө таньж хөгжүүлж чадсан хүмүүсийн намтар, амьдрал тэмцэл, үйл хэрэг, уран бүтээл
- Хүмүүний мөн чанар, амьдралын утга учир, аз жаргалын тухай
- Бизнес, амжилтын нууцууд, ажил хэрэгч чанарын тухай гэх мэт.
Залуучууд та бүхнийхээ чөлөөт индэр байхыг хүсэж байна. Биднийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийл гээд байдаг. Яаж илэрхийлэх юм бэ? Сургуулийнхаа коридорт гараад орилолтой биш дээ
– Залуучууддаа зориулж юу хэлмээр байна, юуг сануулмаар, мэдээлмээр байна.
– Хаана, хэнтэй, ямар оюутнуудтай, ямар байгууллагуудтай хамтарч юу хиймээр байна.
– Унших юмсан гэсэн номоо, уулзах юмсан гэсэн хүнийхээ талаар бидэнд хандаарай.
Ихэнх сонин, сэтгүүлүүд мэдээлэх, сонирхуулах чиглэлтэй байдаг бол, манай сонин залуу үеийнхээ бүтээлч чадварыг хөгжүүлэхийн тулд, залуучууд өөрсдөө өөрсдийнхөө төлөө, эх орныхоо хөгжилийн төлөө юуг яаж хиймээр байна гэсэн шинэ бүтээлч санаа бодлоо гаргаж тавьдаг байх нөхцлийг бүрдүүлж өгч байна. Эх орон бидний төлөө юу хийвээ? гэж биш, бид эх орныхоо төлөө юу хийвээ? гэсэн үүднээс хандаж, санаа бодлоо дэвшүүлэн тавьж үйл хэрэг болгодог бүтээлч үр дүнтэй сонин байгаасай гэж бодож байна. Манай сониноос өөрөө өөрийгөө эрж олоорой, өөрийгөө нээгээрэй.
Бидний ихэнх маань юу хүсэж байгаагаа ч мэддэггүй. Жинхэнэ хоббигоо эрж ол, өөрийн амьдралынхаа утга учрыг ойлгож мэдэх л хэрэгтэй. Жинхэнэ илтгэгч, тамирчин, эрдэмтэн, дэлхийд гайхагдсан бизнесмен болохыг… чи яг юуг хүсэж байна түүнийгээ л хий, түүнийхээ л төлөө тэмц. Энэ бол чиний л амьдрал, чи өөрөө л амьдралаа зохионо, зовлон бэрхшээлээ ч өөрөө л үүрнэ.
Өнөөдөр биднийг зөвхөн зугаацуулдаг, эвддэг, уруудах чиглэлрүү чиглүүлдэг байгууллагууд хэд байгаа билээ? Бараг алхам бүрд байгаа. Харин биднийг хүн болох ухаанд сургадаг, өөрийгөө олоход тусалдаг, амжилтанд хүрэхэд дэмждэг, дээшээ чиглэлд чиглүүлдэг байгууллагууд хэд байгаа билээ?
Хүнийг хөгжүүлдэг, боловсруулдаг, хөгжиж дэвшихэд нь тусалдаг оюунлаг иргэд, байгууллагуудаа байнга дэмжиж хамтран ажиллана.