Энэ сонин үнэхээр хэрэгтэй юу?
Хүн өөрийн биеийг өдөр бүр хооллодог шиг оюун ухаанаа ч бас шинэ мэдээллээр цэнэглэж оюуны хөрөнгө оруулалт хийж байх ёстой.
Залуу насандаа мэдлэгийг нөөцөлж авахаас өөр илүү найдвартай хөрөнгө оруулалт гэж үгүй.
Хувцас загвар, нэр алдар, гоо үзэмж, машин техник… бүхий л зүйлс цагийн аясаар хуучирч мартагддаг. Харин эрдэм мэдлэг, хүний ухаан л хэзээ ч хуучрахгүй.
Бидэнд хамгийн чухал зүйл юу юм бэ?, юу бидний хамгийн үнэт зүйл юм бэ?
Эд хөрөнгө үү?, зугаа цэнгэл үү?, диплом үнэмлэх үү? Үгүй, оюун ухааныг давж үнэлэгдэх хөрөнгө гэж байхгүй.
Амьдрал гэж юу юм бэ, тасралтгүй хүмүүжих явц. Хүний мөн чанар бол өөрийгөө л хөгжүүлэх, хүний эцсийн зорилго ч бас хөгжихүй.
Тиймээс бид маш их мэдээлэл дундаас өөрийгөө хөгжүүлэхэд хэрэгтэй оюунлиг мэдээллийг олж авч байх ёстой.“Хүн төрөлхтөнд өөрийгөө төгөлдөржүүлэхээс өөр хөгжил байхгүй” гэж Д.Батбаяр гуай, “Хүн болж төрөх бага хэрэг, хүн гэж нэрлүүлэхийн тулд оюун санааны хувьд дахин төрөх хэрэгтэй. Энэ бол хүнээс өөрөөс нь шалтгаална” гэж О.Дашбалбар агсан хэлсэн байдаг.
Энэхүү сонинг, өөрийн сургууль болон албан байгууллага дээр танилцуулъя, хамтарч ажиллая гэсэн саналыг бид бүхэн баяртайгаар хүлээн авна.