Хамгийн залуу аспирантууд 13, 15 настай
Москва хотын эгч дүү 13 настай Диана, 15 настай Анжела Князева нар дэлхийн хамгийн залуу аспирантууд боллоо. Тэд элсэлтийн шалгалтаа онц өгч ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн академийн Дэлхийн эдийн засаг, олон улын валют зээлийн харилцааны тэнхимд санхүү, мөнгөний эргэлт ба зээлийн чиглэлээр мэргэших болжээ.
Диана тав, Анжелика долоон настайдаа гимназийн гуравдугаар ангид шууд орсон бөгөөд жилийн дараа бага сургуулиа төгссөн байна. Охид 10, 12 настайдаа дунд сургуулийн программыг эзэмшиж, Санхүүгийн академийн Олон улсын харилцааны дээд сургуульд элсэн оржээ. Диана, Анжела хоёр гайхамшигтай суралцаж багш нарынхаа нүдийг орой дээр нь гаргаж байв. Тэд дээд сургуулийн таван жилийн хичээлийн хөтөлбөрийг гурван жилд үзэж энэ онд сургуулиа “улаан” дипломтой төгссөн байна.
Охид 30 гаруй нийтлэл, илтгэл бичиж Бүх Оросын болон олон улсын оюутны бага хурлаас 11 диплом авсан аж. Тэд англи, герман, франц хэл мэддэг. Түүнчлэн испани, итали хэл сурч байгаа гэнэ.
Диана, Анжела нарын боловсролын салбарт гаргасан ховорхон амжилт Оросын амжилтын номд бичигджээ.
Эгч дүү хоёр аспирантурт элсээд удаагүй байгаа ч хоёр дахь дээд боловсролоо хуулийн салбарт суралцахаар шийдсэн аж.
Энэ хоёр охин гоц төрсөндөө ингэж суралцсан гэж та бодож байна уу. Үгүй дээ, харин тэд гоц чармайж, хичээллэж чадсан юм. Ингэж хичээллэх боломж хүн бүрт бий.
hicheegerei humuse