Сонины онцлог
• Эрхэм уншигчиддаа таны оюун ухаанд нэмэртэй, амьдралд хэрэгтэй оюунлиг мэдээллийг хүргэнэ. Ямар ч үр ашиггүй хогон мэдээллээр таны оюун ухааныг хордуулахгүй гэдэгт итгэж болно.• Оюутан залуучууд болон сонинд нийтлэлээ нийтлүүлэхийг хүссэн хүн бүрт ямагт нээлттэй байна. Нийтлүүлэхэд таниас төлбөр авахгүй.
• Таны санаачилсан бүтээлч ажил, оюутан залуучуудын бүтээлийг нийтэд түгээн сурталчилах ажлыг бид төлбөргүйгээр хийнэ.
• Чиглэл чиглэлээр суралцаж буй оюутнуудын хамтач ажиллагааг дэмжих, мэдээллээ чөлөөтэй солилцох боломжийг нээж өгөх. Мэдээллийн цогцыг бий болгох.
• Оюунлиг мэдээллийн элчийг нийтэд түгээн сурталчилах ажилд оролцож өөрийн сургууль болон ажил дээрээ “Сонинг танилцуулах өдөрлөг”-ийг бидэнтэй хамтран зохион байгуулаарай.
Бид бүхэн мэдээллийн зуунд, маш их мэдээллийн давалгаан дунд амьдарч байна.
Тэр дундаа сонинууд…, ихэнх сонинууд элдэв шар мэдээ, эцэс төгсгөлгүй улс төр, хий хоосон хов жив ”Тэр тэгэж гэнэ, энэ ингэж гэнэ” хэнд ч ямарч хэрэггүй хогон мэдээллээр хуудсуудаа дүүргэдэг болжээ. Шар хэвлэлүүдийг хүний оюун ухааныг хордуулагч гэж хэлсэн ч буруудахгүй байхаа. Тэгээд бид энэ бүхнээс арай өөр, хүнд хэрэгтэй сонин гаргая гэж бодлоо. Боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, танин мэдэхүйн маш сайн сэтгүүлүүд бий. Гэхдээ бидний хувьд үнэ нь өндөр, хүртээмж багатай байна. Бид интернэтээс маш их мэдээллийг авах боломжтой ч цаг нь 400-700 төгрөг учир бас л тэр болгон ашиглаад байж чадахгүй.
Энэхүү сониноо өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн хүн бүрт зориулж байна.